Анхны дурсамж...

бичсэн: БИД НЭГ ГЭР БҮЛ 10 Г анги төрөл: Дурсамж нийтлэл




Заик  анх энэ ангид орсоноо 1 дурсаад бичихээс гэхэдээ 20 жил өнгөрчээ тэрнээс хойш...........Ингэсийн

1988 оны 9 сарын 1  өдөр бүгд хүсэн хүлээсэн  цаг мөч....Би чин 7 -д гэдэг ангид сурдаг байлаа.Тэгээд л анхны хичээл энх тайвны хичээл гээд л Төмөр гээд ангийн багш хичээл орж байтал хаалга онгойгоод л нөгөө айхавтар хэл амтай ширүүн багш орж ирлээ хэхэ(манай хайртай багш Нараа багш маань шүү дээ) .Нэг дэвтэр бас барьчихжээ.Тээл нэр харж байсанаа Нармандах ......Ууганбаяр гээд л нэр уншив.Би гайхаад л..Тэгсэн манай орос хэлний гүнзгий ангид орохоор нэрээ өгсөн байна гэнэ.Би таг мартаж .өнгөрсөн намар нь би Хатанбаатар гээд хичээлийн эрхлэгчид гүнзгийд ормоор байна гэж хэлж байсанаа.за тэгэд л орохоор болов оо хэхэ.Манай ангийнхан чи явж байгаа юмуу гээд л 1 л ёозгүй хараад л хэхэ магадаггүй Төмөр багш маань ч бас л дургүй л байсан байх.
За тэгээд л яахав дээ Нараа багшийн араас мань 2 чинь хамаг юмаа уруу царай дээрээ тавьчихаад л бас цаанаа бяцхан баяртай хэхэ анги руу орлоо.
АА тэгсэн анги гэж саруул,охид гэж саак,би гэж даруу үнэн зохицохгүй байгаа юм чинь хэхэ.Багш 1 ширээ зааж өгсөн юм гэхдээ ангид ихэнх хүүхдүүд маань ирчихсэн ганц Доко л орж ирээгүй байсан байх.
Одоо бодоход би хэнтэй суусанаа ер санадаггүй юм. тээл завсарлаад л гардаг ш дээ этэ.Гэтэл манайхан байдаггүй аййррр номын хаха.Амгаа энтр чинь лаг ном энтрээ эргүүлж тойруулж  хараад ч байх шиг хэхэ  мань мэт чинь үнэн хийж ядаж юмаа олж ядаад л суугаад л. Ангид ялаа нисэх дуу гараад л......
Багш  гаднаас орж ирээд л та нар гарч завсарлаач гээд л хэхэ ..тээд л яахав дээ энд тэндээс ирсэн гарууд чинь бишүүрхээд л.Бас 1 ангиас орж ирсэн Байгаль Амгаа,энтр бас гайгүй.Мань чинь 2 лахнаа орж ирсэн ядаж байхад Нармандах маань тээр тэнд хэхэ хааяа нэг би өнчин ботго шиг тэр лүүгээ хараад л хаха.
Ингэж л би энэ гэр бүлд багтаж сайхан он жилүүдийг өнгөрөөж дээ .Тэрнээс хойш намрын навчис 20- тоо хийссэн юм байна

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.................


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

анги цугласан анхны мөчөө дурсав

Хэхэхэ яасан хөгжилтэй түүх вэ? Орос хэлний гүнзгийд орохоор 7-р төгсдөг хавар шалгалт өгч байлаа тэгээд тэнцсэн гэж дуулаад маш их баярлаж байснаа л сайн санаж байна. Харин 8-р ангийн 9 сарын 1-ний өдрийг чам шиг ийм детальчилж санадаггүй ээ. Нээрээ л тал талаас цуглаад бие биенээ харж гэрэвшсэн юмнууд байсан байх хэхэ бүүр нүдэнд харагдтал бичжээ... Үнэр нь ч үнэртэх шиг гээлүү... Байгалмаа.Д
бичсэн байгаль (зочин) цаг: 17:06, 2011-07-07 | Холбоос | |



:-)
 
xaax