10 жилд байхдаа их дуулдаг байсын...
бичсэн: БИД НЭГ ГЭР БҮЛ 10 Г анги төрөл: дуртай дуу
Д. Пүрэвдорж "Сумын наадам"
2011-07-20-17-17
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээсСуурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу
Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний балыг шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү
Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болъё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
хөдөө сумын наадам яг л иймэрхүү байдагсан. сайхан шүлэг
бичсэн Зочин цаг: 22:07, 2013-01-29 | Холбоос | |
Хужирт сумын наадмаар төрсөн дуу
Сайхан дуу шүү... Дэндэвийн Пүрэвдорж ӨВ-ийн Богд)гуай энэ дууг хэдэн онд юмб дэ манай Хужирт сумын (миний ээжийн нутаг) наадмаар бичсэн гэнэ лээ шүү, нөхдөө.
бичсэн baigal (зочин) цаг: 15:19, 2011-07-21 | Холбоос | |