Та энийг юу гэж бодож байна....Аавын хайр

бичсэн: БИД НЭГ ГЭР БҮЛ 10 Г анги төрөл: Дурсамж нийтлэл


80 настай өвгөн өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна.Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув.Аав нь хүүгээсээ энэ юу бэ гэж асуужээ.Хүү нь хэрээ л байна гэж хариулав.Хэсэг байснаа аав нь дахин Энэ юу вэ гэж асуув.
Хүү нь ааваа би таньд хэлсэн шүү дээ гэжээ.Тун удалгүй аав нь гурав дахь удаагаа Энэ юу вэ гэж асуулаа.Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар ,бухимдлын аяс илрэн  Хэрээ гэж байна шүү дээ Хэрээ гэж байна гэлээ.Хэдхэн хором өнгөрсөний дараа аав нь дөрөв дэхь удаагаа Энэ юу вэ гэж асуужээ .
Энэ удаа хүүгийн тэвчээр барагдаж аавруугаа хашгичан Та яагаад энэ асуултыг давтаад байгаа юм бэ Та үүнийг ойлгох чадваргүй болчихоо юу эсвэл тэгтлээ их зөнөчихөө юу гэлээ.Энэ үед аав нь чимээгүйхэн өрөөрүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглэлийн дэвтэр авчрав.Нэг хуудас эргүүлээд хүүгээ уншихыг хүсэв.Хүүгийн уншсан хуудсан дээр ингэж бичсэн байлаа.

ӨНӨӨДӨР 3 НАСТАЙ ХҮҮ МИНЬ НАДТАЙ ХАМТ СУУЖ БАЙТАЛ ЦОНМХОН ДЭЭР НЭГЭН ХЭРЭЭ ИРЖ СУУВ.МИНИЙ ХҮҮ НАДААС 23 УДАА ЭНЭ ЮУ ВЭ ГЭЖ АСУУХАД ЭНЭ БОЛ ХЭРЭЭ ГЭЖ БИ 23 УДАА ХЭЛСЭН ЮМ.ХҮҮГЭЭ НЭГ АСУУЛТЫГ ДАВТАН АСУУХАД БИ ТЭВЭРЧ ҮНССЭН ЮМ .ХҮҮ МААНЬ ХОРВООГ ТАНИН МЭДЭХ ГЭЖ  ИНГЭЖ ХИЧЭЭЖ БАЙГАА НЬ НАМАЙГ БАЯРЛУУЛЖ БАЙЛАА...гэсэн байв.

Хүү нь ааваасаа 23 удаа асуухад аав нь огт уурлалгүй 23 удаа тэвэрч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээсээ дөрөвхөн удаа асуухад хү дарамт шахалт мэтээр хүлээн авч уцаарлав.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

яльгүй юманд уцаарлах гээд байдаг надад ихийг бодуулав... би үргэлж санаж явах болно, баярлалаа...
бичсэн Зочин цаг: 18:15, 2011-10-04 | Холбоос | |



:-)
 
xaax